Ухаангүй, тэнэг санаа толгойд үе үе орж ирэх нь бий. Гэхдээ үүнийг бодитоор хэрэгжүүлдэг нь тун цөөн. Харин Нью-Йорк мужийн иргэн Бен Алес нэгэн этгээд санаагаа хэрэгжүүлж үзэхээр шийджээ.
Энэ санаагаа хэрэгжүүлэхэд тэр бүтэн нэг жилийг, 500 долларын хамт зарцуулсан байна. Тэрбээр 42 мянган ширхэг шүдэнзийг эвлүүлэн нааж, бөмбөлөг үүсгэхдээ бүх зүйл явцаа баримтжуулж авсан байна.
Ингэхдээ зүгээр ч нэг эвлүүлье гэсэнгүй, чухал хэмжилтийг нь хийж, зураг төслийг нь хүртэл тусгай программаар гаргажээ. “Надад хэдэн шүдэнд хэрэг болох бол гэдэг нь их сонин байсан. Ингээд 300 хайрцаг шүдэнз ойролцоох дэлгүүрээсээ авч билээ. Тэд ч намайг галзуу амьтан гэж бодсон биз” хэмээжээ.
Энэ бол ажлын эхний шат
Дараагийн шат.
Зохион бүтээгч дунд үеэс л төгс төгөлдөр бөмбөрцөг хэлбэр үүсгэж чадахгүй гэдгээ ойлгожээ.
Гэхдээ хэлбэр дүрс нь төгс биш ч өвөрмөц бүтээл амилсаар байлаа.
Ингээд нийт 10 сар, 42 мянган ширхэг шүдэнз зарцуулсны эцэст нэг ийм бүтээл болсон байна.
Энэ бөмбөрцгөө Бен яасан гэж бодож байна?
Зүгээр л шатаачихсан.
2 comments
hulduu pizda be yasan, ydaj souvenier bolgodog bgada
Amarhaan 1 udurch ojohgoi