Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр (2018.02.14) энэ оны нэгдүгээр сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцууллаа.
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 4 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 950.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 108.2 мянган төгрөгөөр буюу 12.9 хувиар өссөн байна. Нэг өрх дунджаар 950 мянган төгрөг олж, нэг сая төгрөг зарлагаддаг.Энэ нь 2017 оны дөрөвдүгээр улирлыг өмнөх оны мөн үеэс 130.9 мянган төгрөгөөр буюу 14.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд
- Цалин хөлсний орлого 47.0 (10.3%) мянган төгрөг,
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 28.4 (46.6%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд
- Хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 103.4 (15.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзвэл, 2017 оны 4 дүгээр улиралд
- 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 109.5 (12.3%) мянга,
- 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 144.2 (16.2%) мянга,
- 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 289.2 (32.5%) мянга байна.
- 900 мянга-1.1 сая төгрөгийн орлоготой өрх 89.9 (10.1%) мянга байна.
- 1.1 сая-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 136.2 (15.3%) мянга байна
- 1.6 сая-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 63.2 (7.1%) мянга байна
- Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 57.8 (6.5%) мянга байна.
Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 2017 оны 4 дүгээр улиралд
- 300.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 73.0 (8.2%) мянга,
- 300.0-500.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 138.8 (15.6%) мянга,
- 500.0-900.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 280.3 (31.5%) мянга байна.
- 900 мянга-1.1 сая төгрөгийн зарлагатай өрх 109.5 (12.3%) мянга байна
- 1.1 сая-1.6 сая төгрөгийн зарлагатай өрх 146.9 (16.5%) мянга байна
- 1.6 сая-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 71.2 (8%) мянга байна
- Харин 2.1 сая төгрөгөөс дээш хэмжээний зарлагатай өрх 70.3 (7.9%) мянга байна.
2 comments
хэцүүхэн мэдээлэл байна даа статистикийнхан минь ээ ард иргэдийн амьдралтай авцалдаагүй
Статистик мэдээлэлээр сарын дундаж цалин 950000 төгрөг гэх юм.Гэтэл миний мэдэхээр ойр хавьд маань 950000 төгрөгийн цалинтай хүн бараг алга байх юм./Би 31 жил төрд ажиллаж байгаа/ Тэгэхээр цөөн хэсэг нь аймаар их цалин аваад дундажаар 950000 гараад байгаа байх нь.