Уралд Ан-148 онгоцны осолд амиа алдсан Илья Ставскийн найзууд нь түүнийг үхлээ урьдчилж харсан гэж баталдаг. Тэрээр үхэхээсээ өмнөхөн шидэт бөмбөлгөн дотор хар тэмдэг байхыг харжээ. Түүнтэй адил өөрийнхөө үхлийг урьдчилан харсан 5 зөнбилигчийн тухай мэдээллийг хүргэж байна.

Григорий Распутин

Дэлхийн хамгийн алдартай зөнбилигчдийн нэг Григорий Распутин олон зүйлийг урьдчилж харсан байдаг. Тэрээр хааны гэр бүлийг буудаж хороох, хувьсгал гарах төдийгүй өөрийнхөө үхлийг ч урьдчилж хэлжээ. Домч тэрээр хүчирхийлэлд амиа алдана гэж мэдэж байсан бөгөөд хэн түүнийг хөнөөхийг ч сайн харжээ. Тэрээр үхэлд нь ордныхон буруутай болох юм бол Романовуудын төгсгөл болно гэжээ.

Вольф Мессинг

Алдарт зөнбилигч Вольф Мессинг эхнэрийнхээ үхлийг урьдчилан харсан төдийгүй өөрийнхөө үхлийг хэлсэн. Өөрийнхөө үхэх өдөр тэрээр бүхий л хүчээр үхлийг хуурах гэж оролдож, гуя, сүүжний артерийн судасны мэс засалд орохыг зөвшөөрсөн нь амжилттай болжээ. Гэсэн ч хоёр хоногийн дараа Мессинг бөөр нь ажиллагаагүй болж, уушги нь хавагнаснаас болж нас баржээ.

Ванга

Болгарын зөнч Ванга үхлээ хоёр ч удаа харсан байдаг. 1990 онд тэрээр 6 жил амьдрах хугацаа үлдсэн гэсэн бол үхэхийнхээ өмнөхөн өөр ертөнцөд очих сар, өдөр, хугацааг нэрлэжээ. Ингэхдээ тэр эмч нарын мэс заслаа татгалзаж, хэзээ авахыг нь “тэндхийнхэн” илүү сайн мэднэ гэжээ.

Жуна

Домч, зурхайч Жуна ч бас үхэх өдөр нь ойртсоныг мэджээ. Тэрээр үхэхээсээ 2 хоногийн өмнө найз бүсгүйдээ “Би удахгүй үхнэ гэдгээ маш сайн мэдэж байна. Харж байгаарай” гэжээ. Ерөнхийдөө түүний ойр дотныхон Жунагийн амьдрал нэлээд эрт буюу хайртай хүү Вахтангаа өөд болсны дараа дууссан гэж баталдаг. Жуна үхэхээсээ өмнө ойр дотныхондоо хайртай хүүтэйгээ халуун дотноор уулзахад бэлтгэж байна гэжээ.

Илона Новосёлова

“Зөн билгийн тулаан” шоуны шигшээд шалгарч үлдсэн Илона Новосёлова 2017 оны зун өөд болсон. Тэрээр үхэх өдрөө хэнд ч хэлээгүй юм. Гэхдээ л тэрээр “Инстаграм”-ын сүүлчийн бичлэгтээ “зөгнөж байна” гэсэн хэштэгтэй гавлын ясны зураг тавьжээ. Үүнийхээ дараа хуудсаа устгажээ. Энэ өдөр Илона өөрийнхөө үхлийг харсан гэдэгт шүтэн бишрэгчид нь итгэдэг.

By updown

One thought on “Үхлээ урьдчилж харсан ч түүнээс зайлсхийж чадаагүй 5 зөнбилигч”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн