Эрүүл мэндэд тань ямар нэгэн зүйл болохгүй байна гэдгийг бие яаж илэрхийлдэг вэ? Заримдаа бид биеийнхээ хэлэх гэсэн санааг тоолгүй яваад, хожим нь өвчин хүндэрсэн хойно нь харамсдаг шүү дээ. Тиймээс эцэст нь амаа барихгүйн тулд биед илэрсэн жижигхэн шинж тэмдгүүддээ дүгнэлт хийж байгаарай.
1.Гар, хөл болон биеийн бусад хэсэг мэдээгүй болох, хорсох мэдрэмж төрөх
Гар, хөл мэдээгүй болох, эсвэл ирвэгнэх мэдрэмж төрөх нь В9, В6, В12 витамин дутагдсантай холбоотой. Эдгээр витамин нь мэдрэлийн системд маш чухал нөлөө үзүүлдэг. Хэрвээ танд В-гийн төрлийн витамин дутагдаад байвал цус багадах, сэтгэл гутрах, ядрах шинж илэрнэ. Бууцай, манжин, шошийн төрлийн ургамал болон сүүн бүтээгдэхүүн сайн хэрэглээрэй.
2.Улаан, эсвэл цагаан өнгийн батгатай төстэй ургацаг хацар, гар, гуян дээр гарах
Энэ нь дааврын тэнцвэр алдагдсаны шинж. Мөн А, D болон үл орлуулах тосны хүчлийн дутагдлын үед ч үүсдэг. Хүнсэндээ эрүүл өөх тосоор баялаг самар, үр тариа, маалингын үр зэргийг хэрэглээрэй. Үүнээс гадна ногоон навчит ургамал, лууван, чинжүү хэрэглэж, А витаминаа нэмэгдүүлж болно. Сүүн бүтээгдэхүүн ахиу хэрэглэ.
3.Нүүрэн дээр улаан өнгийн холцруутсан юм гарах
Энэ нь биотин дутагдсаны шинж гэж олон эрдэмтэд баталдаг. Газрын самар, ямааны сүү, бүйлсний самар, улаан лооль, тараг, лууван, сонгино, гүнждийн үр, авокадо, сүү, гадил, мөөг сайн хэрэглэ.
4.Уруулын булан хэсэгт ан цав гарах
Үүний гол шалтгаан нь чихрийн шижин, дархлааны систем сулрах, амны хөндийг эрүүл ахуй сахихгүй байх, эсвэл эрүүл ахуйн нөхцөл муу орчинд амьдрах, ажиллах зэргээс үүсч болно. Мөн хүнтэй ярих үедээ уруулаа хэлээрээ шилэмддэг хүмүүст ч тохиодог.
Тэр ч бүү хэл мөөгөнцөр туссан, төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт, араагүй болсон үед амны булан хэсэгт ан цав үүсдэг. Ходоод хүчил их ялгаруулах, В витамины дутагдлын үед ч бий болдог.
Эдгээр шинжүүд нь үнэндээ цайр, В витамины дутагдлаас болдог. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дүүпүү, бяслаг, бууцай, самар, бүх төрлийн үр тариа, шош хэрэглэж байхыг зөвлөе. Үүнээс гадна төмрийг сайн шингээхийн тулд хоолондоо байцай, брокколи сайн хэрэглэж байгаарай.
1 comment
delhii aguu