ОХУ-ын тамирчин бүсгүй олимпод Монголыг дэмжив

Энх тайван, эв нэгдэлд уриалсан Өвлийн XXIII олимпийн наадам БНСУ-ын Пёнчан хотноо амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд 92 орны 2925 тамирчин өрсөлдөж байгаа юм. Манай улсаас эх орноо төлөөлөн оролцож байгаа тамирчдыг дэмжиж байгаагаа илэрхийлж хойд хөршийн тамирчин бүсгүй хоёр талдаа тугтай, “Монголия” гэж бичсэн ороолт барьсан зургийнхаа тайлбарт “Россия и Монголия всегда друзья! Пёнчан – 2018. Russia and Mongolia are always friends! Pënčan-2018” (Орос, Монгол үүрдийн найзууд! Пенчан-2018) хэмээн бичжээ.