Монгол түмний төрт ёсны баяр цагаан сар болход цөөн хоног үлдлээ. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн үндэсний баяраа бид бэлэгшээж, ёс төртэй гаргасаар ирсэн. Шинийн 1-ний өглөө сэвлэгийг нь үргээгээгүй хүүхэд, хэвтрийн хүнээс бусад гэр бүлийн гишүүд 05:40-07:40 цагт босох ёстой.
Хэрэв энэ цагт босч чадаагүй бол тэр жилдээ сүлд хийморьтой байх талаар яриад ч хэрэггүй гэдгийг Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц хэлж байв.Зүг, мөрөө гаргаагүйгээс болж “Мордохын хазгай” болох нигууртай байдаг аж. Энэ өглөө өрхийн тэргүүн болон бүстэй хүүхэд зүг мөрөө гаргадаг. Нар ханын толгойд туссан үед буюу луу цагт 7.40-9.40 цагийн үед айл золгодог уламжлалтай.
6 comments
Цагаан сар шашний баяр биш биз дээ гавж мавж гээд юу болоод байн аа
Дэмий юм ярих юм даа. Шөнийн ээлжнээс буугаад эсвэл замд яваад ирсэн хүн нойроо авч буй хүмүүсийн хувьд тэгээд төөрөг нь тодорхой шив дээ. Шударга бус байна.
Сар шинэдээр хүн бүр л сайн сайхныг билэгдэж л эрт сэрж сүү, цацалаан өргөдөг гэж боддог. Харин сайн сайхан явах, ажил үйлс бүтэх нь тухайн хүний сэтгэл,хичээнгүй байдлаас болдог болохоос эрт босдог, шашин шүтэхээс шалтгаалаад байдаггүй байх.
Энэ этгээд шинэ шашин зохиосон юм байхдаа.
Зөв явбал зөөлөн хорвоо. Хулгай ,бохир аргаар буюу шударга бусаар амь зууж яваа бол засал хийлгээд ч, 1-нд эрт босож үүнийг хийгээд чнэмэргүй. мухар сүсгээр олныг хуурах чинь том нүгэл дээ.
Япон,Герман…. дэлхийн бусад ард түмнүүд засал, сүлд хийморь гэж мэдэхгүй атлаа өөдлөн дэвжиж хүчирхэгжиж дэлхийн тэргүүний үндэстэн болсон байхад манийг хардаа, Сарандаваа авгай .. лам нарт хамгаа барьж засал хйилгэсэн нэрээр ингэж чадуулаад явж буй нь 18-р зуундаа байгаагийн шинж .мухар сүсэгтнүүд минь
өөрийн зохиосон дүрмийг шууд тулгаж байна уу гавж гуай. энэ цагаан сарын баяр гээч нь нэг талаар шашны баяр ч юм шиг бүр утгаа алдаж байгаа шүү дээ. яваандаа устаж үгүй болбол таарна. үүний оронд айл бүхэл идээ будаа элбэг намар цагт ойрын ах дүүгээрээ мэндээ мэдэлцэж сайн муугаа ярилцахаар нэгнийдээ цугларч нэг сайн идэж аваад тардаг бол арай дээр байхсан.