Өнгөрсөн сард Францын Елисейн талд Бастилийг чөлөөлсний ойд зориулсан цэргийн парадыг үзэж сонирхсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтонд ч мөн томоохон сүрт жагсаал зохион байгуулж, улс орныхоо цэргийн сүр хүчийг харуулахыг Пентагондоо даалгажээ. “Зарлиг нь нэг иймэрхүү утгатай: Би Францад харсан шигээ парад хүсч ыайна” хэмээн нэгэн эх сурвалж “Washington Post” сонинд мэдээлжээ. Одоохондоо парад бэлтгэх үгүй нь тодорхойгүй ч АНУ-ын БХЯ-ны санаа авч болох парадуудын гэрэл зургийг хүргэж байна.

Хойд Солонгос, Пхеньян.

Эрх баригч Хөдөлмөрийн намын 70 жилийн ойд зориулан Ким Ир Сений талбайд зохион байгуулсан цэргийн марш.

Шри-Ланк, Коломбо.

Тусгаар тогтнолын 70 жилийн ойд зориулсан тусгай ажиллагааны дайчдын жагсаал.

Иран, Тегеран.

1980 онд эхэлсэн Иран-Иракийн дайны эхлэлд зориулан жил бүр зохион байгуулдаг парадын үеэр Ираны армийн нүүрээ халхалсан дайчид.

Ирак, Багдад.

Хааны гэр бүлийн буудаж, Иракт Бүгд найрамдах засаглал тогтоосон 1958 оны төрийн эргэлтийн ойг цэргүүд ийнхүү тэмдэглэж байна.

Орос, Москва.

Ялалтын баярт зориулсан Улаан талбай дээрх цэргийн парад

Энэтхэг, Шинэ Дели

Тус улсын өдөрт зориулсан гоёмсог жагсаал.

Мексик, Мехико

Мексикийн Тусгаар тогтнолын өдөрт зориулан жил бүр зохион байгуулдаг парад.

Катар, Доха.

Зэвсэг хүчин Катарын Үндэсний өдрийн үйл ажиллагаанд оролцож байгаа нь.

Румын, Бухарест.

Румынд үндэсний өдрийг тохиолдуулан цэргийн марш хийж буй нь.

Зааны ясан эрэг, Абижан.

Тусгай ажиллагааны цэргүүд тус улсын Тусгаар тогтнолын өдөрт зориулан Ерөнхийлөгчийн ордны дэргэд парад хийж байгаа нь.

Болив

Боливын Зэвсэгт хүчин байгуулагдсан ойд зориулсан иргэд, цэргийнхний марш.

Гаити, Кап-Аитьен

Гаитидаа дөрөв дэх том хотод тооцогдох Кап-Аитьенд болсон зэвсэгт хүчний марш.

Их Британи, Сандерхерст

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар Сандерхерстийн Хааны цэргийн академид уулзах үеэр жагссан дайчид.

Тайланд, Бангкок

Пхумипон хааны 88 насны ойд зориулсан Хааны гвардийн марш.

Хятад, Өвөр Монгол

БНХАУ-ын Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргүүд жагсаж байгаа нь.

Итали, Ром

Тус улсын өдөрт зориулсан цэргийн парад.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн