17 кг хүрэхгүй жинтэй япон охины зургийг дэлгэв

2018-02-12 09:43
Untitled-2

Японы Киото хотын нэгэн иргэн төрсөн өвөө, эмээгийнхээ хүчирхийлэлд байнга өртсөнөөс болж жин нь хасагдаж, 17 кг хүрэхгүй жинтэй болсон зургаа дэлгэлээ.

Metro-д бичсэнээр охины өвөө, эмээ нь түүнийг хоол идэхийг хориглож, жаахан ч атугай юм идэж байгаа харагдвал зоддог байжээ. Үүний улмаас япон охин хэт тураалд орж, амиа алдах дөхсөн байна. Эмч нар түүнийг үхэхэд хэдхэн минут л дутуу болчихсон байсан гэжээ.

Охин юуны учир, хэдий хэр хугацаанд өвөө эмээгийнхээ хүчирхийлэлд өртөж амьдарсан нь тодорхойгүй байна. Ямартай ч тэрбээр аврагдсанаасаа хойш 10 жилийн дараа өөрийнхөө түүхийг хуваалцахаар шийджээ.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн энэ охин өөр шиг нь байдал орсон хүмүүсийг тэвчиж, хүлээлгүй тусламж хүсч байгаарай гэж уриалсан байна.

4 сэтгэгдэлтэй

  • Монгол

    2018-02-12 11:46 at 11:46

    Арьс нөмөрсөн араг яс л зогсож байна уу гэлтэй. Эндээс япончуудын дэлхийн 2-р дайны үед Квантуны армийн амьд хүмүүс дээр хийж байсан аймшигт туршилт хийж байсан садист харгис зан харагдаж байна шүү. Баас хатсан ч өмхийгөө тавихгүй ээ гэж. Япончуудад зэвсэг техникээр хүчирхэгжих боломж олгоод өгөх юм бол ойр хавийн улсууд руугаа халдан довтолж эзэлсэн газр нутгийнхаа хүн ам дээр 2-р дайны үеийнхээсээ ч илүү аймшигт туршилт явуулах хүмүүс шүү. Дотор санаа нь хэдэн зуун өнгөрсөн ч үнэр нь арилахгүй өмхийрсөн хүмүүс гэж боддог

    Хариулах

  • зочин

    2018-02-12 13:51 at 13:51

    ЁООО ЯВДАГ АРАГ ЯС. СҮНС Л ГЭСЭН ҮГ.

    Хариулах

  • Нэргүй

    2019-05-20 15:39 at 15:39

    турахыг мөрөөддөг хүмүүс ээ ийм болж үз дээ

    Хариулах

Нэргүй сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй