17 кг хүрэхгүй жинтэй япон охины зургийг дэлгэв

2018-02-12 09:43
Untitled-2

Японы Киото хотын нэгэн иргэн төрсөн өвөө, эмээгийнхээ хүчирхийлэлд байнга өртсөнөөс болж жин нь хасагдаж, 17 кг хүрэхгүй жинтэй болсон зургаа дэлгэлээ.

Metro-д бичсэнээр охины өвөө, эмээ нь түүнийг хоол идэхийг хориглож, жаахан ч атугай юм идэж байгаа харагдвал зоддог байжээ. Үүний улмаас япон охин хэт тураалд орж, амиа алдах дөхсөн байна. Эмч нар түүнийг үхэхэд хэдхэн минут л дутуу болчихсон байсан гэжээ.

Охин юуны учир, хэдий хэр хугацаанд өвөө эмээгийнхээ хүчирхийлэлд өртөж амьдарсан нь тодорхойгүй байна. Ямартай ч тэрбээр аврагдсанаасаа хойш 10 жилийн дараа өөрийнхөө түүхийг хуваалцахаар шийджээ.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн энэ охин өөр шиг нь байдал орсон хүмүүсийг тэвчиж, хүлээлгүй тусламж хүсч байгаарай гэж уриалсан байна.

Сэтгэгдлүүд (4)

Сэтгэгдэл бичих