Филиппиний Ерөнхийлөгч авлигатай тэмцэх зорилгоор тансаг зэрэглэлийн автомашиныг няц дарав

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте тус улсад хууль бусаар оруулж ирсэн гэх тансаг зэрэглэлийн хэдэн арван машиныг бульдозерээр дарах зарлиг гаргажээ. Ингээд нийт 1,2 сая долларын үнэтэй 20 гаруй машиныг устгасан байна. Зарим машин нь 100 мянган доллараас ч илүү үнэтэй байв.
Улстөрчийн баталж буйгаар тэрбээр гэмт хэрэг, авлигатай ийнхүү ил тэмцэж байгаагаа харуулж буй гэнэ. “Албан тушаалтнууд ийм машинтай байж болохгүй. Үүнийг төмөр тушаах газар өгч, тоглоом болго” хэмээн Дутерте мэдэгджээ.
Филиппиний Ерөнхийлөгч этгээд үг, үйлдлээрээ ихэд алдартай. Тухайлбал тэрбээр өсвөр насандаа хүйтэн мэс хэрэглэсэн зодооны үеэр нэг хүний аминд хүрч байснаа 2017 оны 11 дүгээр сард хүлээсэн. Түүнчлэн тэрбээр мансууруулах бодисын худалдаанд хутгалдсан албан тушаалтнуудыг хөнөөнө гэж мэдэгдсэн билээ. Тэр ч битгий хэл Дутерте өөрөө засгийн эрхэнд удаан байж, дарангуйлаад байвал өөрийг нь буудаж болно гэж арми, цагдаадаа зарлигджээ.
10 сэтгэгдэлтэй
Мх
2018-02-07 09:07 at 09:07
Энэ хүн чинь харин жинхэнэ шударга ёсыг Эх орон ард түмэндээ тогтоохын тулд өөрийгөө ч тоохгүй зольж байгаа Ерөнхийлөгч байна даа…
zochin
2018-02-07 12:16 at 12:16
Er hun. Iim hun manaid alga daa.
ням
2018-02-07 09:22 at 09:22
зөв ингэх л хэрэгтэй
Tiimee
2018-02-07 09:23 at 09:23
Neg iim udirdagchtaibolchih yumsan. Hudlaa irgeded taalagdchih geed l buurunhiiluud bhgui
Р
2018-02-07 09:32 at 09:32
Женко чадахгуй оороо баян учир
зочин
2018-02-07 10:21 at 10:21
ХҮҮШЭЭ, ЭНЭ ЗУРГИЙГ МАНАЙ “МЭНГЭТ” НЯМКА САЙДАД ХАРУУЛАХ ЮМСАН ДАА. ЦААДАХ ЧИНЬ ЗАЛУУ.ЁҮМ-ЫГ УНШДАГ БОЛОВ УУ ЯАДАГ БОЛ???
ЗОЧИН
2018-02-07 10:34 at 10:34
МАНАЙД ИЙМ УДИРДАГЧ ХЭРЭГТЭЙ БАЙНА БУС УУ?
Зочин
2018-02-07 11:26 at 11:26
Филиппин ч зөв замдаа орчихлоо шүү
хуяг
2018-02-07 11:29 at 11:29
энэ хүнийг чинь урилгаар ажиллуулмаар юм байнадаа
Зочин
2018-02-07 12:01 at 12:01
Ц. Нямдоржийн машиныг энд аваачиж өгье