Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский каратегийн хар бүстэй боллоо

2020-08-29 13:151min1
43770d9213e8069040dd0d7a9a690154

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский каратегийн нэгдүгээр даны хар бүс авлаа.

Ёслолын ажиллагаа Кропивницкий мужийн хүүхэд залуучуудын Олимпийн нөөцийн тусгай сургуульд болсон байна. Үндэсний удирдагчийн хар бүсийг сургуулийн сурагчид гардуулжээ. Бүсэн дээр японоор “Зеленский” гэж бичсэн байна.

Зеленский түүнчлэн Укарины дээд амжилтын номонд орсон дөрөвдүгээр ангийн сурагч Арианна Мурженкотой уулзсан байна. Энэ сурагч охин ката хөтөлбөрөөр уламжлалт каратегаар хичээллэдэг бөгөөд дэлхийн аварга болсон юм. Арианна энэ цолыг өнгөрсөн жил 9 настайдаа хүртжээ.

Зеленский спортод элэгтэй гэдгээрээ алдартай Ерөнхийлөгч. Ерөнхийлөгчийн нэгэн дасгалжуулагч Вадим Данильченкогийн хэлснээр Зеленский тай бокс, усанд сэлэлтээр хичээллэдэг гэнэ. Тэрбээр долоо хоногт таван удаа өглөө эрт дасгал сургуулилт хийдэг байна. Харин каратегаар хичээллэдэг гэж өмнө нь нэг ч мэдэгдэж байгаагүй аж.

 

tsn.ua/ru/ukrayina

1 сэтгэгдэлтэй

  • irgen,

    2020-08-29 14:02 at 14:02

    onigootoi yuch hiij chadahgui baij bas bys avdrag umuu

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй