Нийгэм

Согтуу жолооч 11 машинтай мөргөлджээ

Өчигдөр (2018.02.05) Сүхбаатар дүүргийн  Гэндэнгийн гудамж, Хүүхдийн ордны хойд замд амины Lexus маркийн автомашины жолооч А нь нэг дор 11 машинтай мөргөлджээ. Тэрбээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо бариснаас болж LandCriuser автомашинтай Э, Axio автомашинтай Б, Prius автомашинтай Д, Carina автомашинтай T, Forester автомашинтай M, Prius автомашинтай Ц, Prius автомашинтай Б, Prius автомашинтай М, Crown автомашинтай Х, Prius автомашинтай С, Crown автомашинтай Д нарт хохирол учруулжээ. Энэ тухай Замын цагдаагийн албанаас өнөө өглөө мэдээлэв.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох нь жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагаваруудыг бий болгодог байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close