БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун шөнийн Пхеньянаар зугаалж, шинэ троллейбусаа туршиж үзжээ. Шөнийн аялалд тэрбээр сүүлийн үед олон нийтийн өмнө бараг үзэгдэхээ больсон эхнэрээ дагуулан явсан байна. Сонирхолтой нь Төв цахилгаан мэдээллийн агентлагийн тавьсан нэг ч зураг дээр түүнийг царайг харах боломж байсангүй. Учир нь тэр үргэлж цааш харсан байдалтайгаар зургаа авахуулжээ.
Хойд Солонгосын төрийн тэргүүн тээврийн шинэ хэрэгслээ өөрөө туршиж үзтэл санаа амрахгүй гэж хэлсэн тухай тус агентлаг дамжуулсан байна. Үүнээс гадна Ким Чен Ун троллейбусыг хурдтай, дотроо дуу чимээ бага хэмээн сайшаажээ.