Финляндын Ерөнхийлөгч 69 настай Саули Ниинистё 02 дугаар сарын 2-нд буюу өчигдөр хүүтэй боллоо. Энэ талаар тус улсын төрийн тэргүүний албанаас мэдээлжээ.
Ниинистёгийн гэргий 40 настай Йенни Хаукио орон нутгийн ацгаар 20:00 цагийн үед анхны хүүхдээ төрүүлсэн байна. “Хүүхдийг төрөх үед эцэг нь дэргэд нь байсан бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байна” гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдэгджээ.
Төрийн тэргүүн хүүхэдтэй болох тухай яриа өнгөрсөн 10 дугаар сараас гарсан юм. Тухайн үед Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас төрийн тэргүүн бүл нэмэх нь үүрэг даалгавраа гүйцэтгэхэд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж байлаа.
Ниинистё нь 2012 оноос Финляндын төрийн тэргүүнээр ажиллаж байна. Тэрбээр 01 дүгээр сарын сүүлчээр дахин сонгогдсон. Тэрбээр одоогийн эхнэртэйгээ 2009 оны 01 дүгээр сарын 30-нд хуримаа хийсэн.
Анхны эхнэр нь 1995 онд зам тээврийн ослоор нас барсан бөгөөд анхны гэрлэлтээсээ Ниинистё 2 хүүтэй. Том хүү Нуути нь 42 настай бол Матиас нь 37 настай юм байна.
2 comments
Amidral l uymda az jargal hvsye
aab bolood baihdaa yahab dee shine huntei bolloo gej Mongol hun yaridag daa jaahan yum unshij tarhi tolgoigoo tsenegleh heregtei