Пицца хэмээх итали хоолонд дэлхий нийт дурладаг болжээ. Үүнд эрх бяцхан хүүхдүүдээс өндөр настан, амтыг таашаан хүртдэг хүмүүс гээд бүгд дуртай. Гэхдээ хүн бүр тодорхой нөхцөлд пиццаг яаж хэрэглэхээ мэддэггүй. Жишээлбэл, гарын дор утга байхгүй үед хэрхэн зүсэх вэ? Өчигдрийн пиццаны үлдэгдэл хэрчмийг яаж зуухнаас дөнгөж гарч ирсэн мэт шинэхэн болгох вэ зэрэг асуудалд хариу олохгүй мухарддаг. Тэгвэл энэ асуудалд бид дараах зөвлөгөөг хүргэж байна.
1.Пицца байвч таваг байхгүй үед яах вэ?
Та таваг авахаа мартсан бол бүү сандар. Үүнд пиццаны хайрцаг тус болно. Хайрцгийг нь хуваагаад л олон таваг үүсгэх боломжтой.
2.Өчигдрийн пиццаны үлдэгдлийг богино долгионы зууханд яаж халаах вэ?
Богино долгионы зууханд халаасан пицца хатуу, амтгүй болдог. Харин халаах үедээ богино долгионы зуухандаа шил, эсвэл шаазан аягатай ус хийвэл зөөлөн, амтлаг болно.
3.Пицца халаах төгс арга
Пиццаг халаах хамгийн сайн арга бол энгийн хайруулын таваг юм. Хайруулын тавганд пицца хатахгүй, норж нялцайхгүй, яг л шинэхэн мэт болдог. Пиццагаа хуурай хайруулын тавганд хийж, таглаад зөөлөн галаар халаана. Тос нэмэх хэрэггүй.
4.Хэнд ч мэдэгдэхгүйгээр хэрхэн хэрчим пицца “хулгайлах” вэ?
Пиццаны төлөө “гэмт хэрэг” хийхэд бэлэн байна уу? Танд хэнд ч мэдэгдэхгүйгээр хамгийн том хэрчим пицца хүртэх зөвлөгөөг хүргэе. Пиццаны дунд хэсгээс зүсч, гурвалжин хэлбэртэй хэрчмүүд болгон зүс. Ингээд хүмүүс тараагаад өөртөө хамгийн том гурвалжинг үлдээнэ.
5.Гэртээ халуун пицца авчрах арга
Дэлгүүрээс халуун пицца худалдан аваад гэртээ тэр хэвээр нь авчрахыг хүсдэг үү? Хайрцагтай пиццагаа урд зорчигчийн суудалд тавиад паараа халуун дээр нь тавь. Гэртээ ирэхэд зуухнаас дөнгөж гаргасан мэт халуунаараа байх болно.
6.Хутгагүй үед пиццагаа хэрхэн хуваах вэ?
Пиццаг дугуй тусгай хутгаар хуваахад хамгийн тохиромжтой байдаг. Гэхдээ тийм зүйл байхгүй, энгийн хутга ч үгүй үед яах вэ? CD, үзэг хүнд үед тусална. Дискний нүхэнд үзгээ хийгээд хоёр талаас нь барьж байгаад дээгүүр нь өнхрүүлэхэд л цэвэрхэн зүсэгдэнэ.
7.Хутгагүйгээр пицца хэрхэн зүсэх вэ? №2 арга
Пиццаны зориулалтын хутга, энгийн хутгагүй үед гал тогооны хайчаар зүсэж, хувааж болно.
8.Плиткагүйгээр пицца хэрхэн халаах вэ?
Плитка завгүй, богино долгионы зуухгүй үед хэрчим пиццагаа яаж халаах вэ? Хэрчим пиццан дээрээ хүнсний фольга цаас тавьж байгаад индүүдчих. Хэдхэн минутын дараа бяслаг нь хайлаад сайхан халуун пицца болно.
9.Хүйтэн пиццаг яаж бүлээхэн болгох вэ?
Хүйтэн пиццаг халуун биш ч бүлээхэн болгох бас нэг арга биш. Нөүтбүүкний тэжээлийн блок дээр тавиад л хэсэг хугацаанд байлгахад л бүлээхэн болно. Хачирхалтай ч үр дүнтэй арга шүү. Тэгээд ч хүйтэн пиццанаас бүлээхэн нь илүү дээр биз ээ.
10.Үлдэгдлийг нь хөргөгчинд цэгцтэй хадгалах арга
Пицца идээд үлдсэн тохиолдолд хэрхэн хөргөгчинд хийх вэ? Пиццаны өөрийнх нь сав маш том болохоор тэр бүр хөргөгчинд багтахгүй, зай их эзэлнэ. Тиймээс хайрцагны таг хэсгийг нь тасалж аваад үндсэн хэсгийн нь хоёр хуваагаад нэг хэсгээр нь таг болгоод л жижигхэн савлагаатай болчихно.