Интернэтэд Хятадын Сычуань мужийн сургуулийн сурагчдад өгсөн математикийн хэцүү даалгаврын талаарх яриа өрнөж байна. Энэхүү даалгаврын утга нь “Хэрвээ хөлөг онгоцонд 26 хонь, 10 ямаа байсан бол хөлгийн ахмадын насыг ол” гэжээ.
Хүүхдүүд ч өөр өөрсдийнхөөрөө даалгаварт хариулт өгчээ. Тавдугаар ангийн нэгэн сурагч “Ахмад дор хаяж 18 настай. Яагаад гэвэл эсрэг тохиолдолд түүнд хөлөг онгоц жолоодох эрх өгөхгүй” гэсэн хариу гаргажээ.
Өөр нэгэн сурагч “Ахмад хэтэрхий өөртөө итгэлтэй нөхөр болохоор өөрийнхөө настай тэнцүү тооны амьтан тээвэрлэж явсан” гэсэн байна.
Харин интернэтэд энэ даалгаврыг харсан томчууд ч мөн сонин хариултууд гаргаж ирсэн байна.
“Хонь, ямааны дундаж жинг тооцоод нийт амьтны жин 7700 кг болно. Хятадад 5 тонноос илүү ачаатай хөлөг онгоцыг жолоодоход таван жилийн турш хөлөг онгоц барьсан гэрчилгээтэй байх ёстой. Эндээс үзэхэд ахмад 23-аас дээш настай” гэжээ.
Гэвч энэ хариулт нэлээд олон маргаан дэгдээсэн байна. Тухайлбал “Яахаараа 26 хонь, 10 ямаа 7700 кг жинтэй байна гэж. Тэгэхээр чинь нэг хонь, эсвэл ямаа 200 гаруй кг жинтэй болно шүү дээ” гэжээ.
Хятадын Боловсролын яамнаас энэхүү даалгаврын гол зорилго нь хүүхдийг хайрцагласан сэтгэлгээнээс гаргах гэж тайлбарлажээ. Энд бодлогод яг нарийн хариулт байхгүй гэнэ. Харин хүмүүс энэ даалгавар төдийгүй математикийн хичээлийг шүүмжилж эхэлсэн байна.
3 comments
Матынхан юм нь хэтрээд бугд л нэг гаждуу сонин гарууд болсон байдагшуу.
Энэ сэтгүүлч юу бичсэнээ өөрөө мэдэж байгаа болуу
Пүрэв 37 настай харин түүний явалддаг хүүхэн Норжмаа нь 32 настай. Тийм бол Пүрэв дур тавихдаа точиг нь хэдэн см зайд үсэрдэг вэ? Таасан хүнд ал шиг алтан юмбүү өгнө шүү.