2018-02-03 12:101min02

Хурхирах нь ямар өвчин үүсгэдэг вэ?

Untitled-5

Австралийн Квинслендийн их сургуулийн Тархины дээд сургуулийн эрдэмтэд чанга хурхирах нь эрүүл мэндэд аюултай гэж тогтоолоо. Энэ нь зөнөх буюу Альцгеймерийн өвчин тусах эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг. Энэ талаар “Daily Mail”-д мэдээллээ.

Мэргэжилтнүүдийн тогтоосноор хүн хурхирах үедээ хүчилтөрөгч хангалттай хэмжээгээр авч чаддаггүй. Үүний улмаас эсүүд алгуурхан үхэж, дээрх өвчнийг тусдаг байна.

Сонирхуулахад Рочестерийн их сургуулийн мэргэжилтнүүд архи тархийг үрэвслээс хамгаалж, хорыг нь гадагшлуулах замаар Альцгеймер, Паркинсоны өвчний эрсдэлийг бууруулах болохыг тогтоожээ.