Папарацциуд Ким Кардашьяны шинэ төрсөн охины зургийг анх удаа авчээ
2018-02-03 11:54

Британийн хэвлэлүүд Ким Кардашьяныг шинээр мэндэлсэн Чикаго Уэст хэмээх охинтойгоо яваа зургийг олон нийтэлжээ.
Уг зураг дээр теле шоуны од, 37 настай Ким Кардашьян хүүхдээ Лос-Анжелест тэргэнд хэвтүүлээд зугаалж яваа нь гарчээ.
Энэ охин өнгөрсөн сарын 15-нд төрсөн бөгөөд Ким Кардашьян, рэпер Канье Уэстийн гурав дахь хүүхэд юм. Ким Кардашьян өмнөх жирэмслэлт дээрээ нэлээд хүнд байсан учраас тээгч эхийн үйлчилгээ авч, гурав дахь хүүхдээ төрүүлжээ.