Энэтхэгийн Уттар-Прадеш мужид амьдардаг 12 настай Тарик хүү аварга гар, хуруутай. Түүний сарвууны хэсэг 30 см болтлоо нэмэгджээ. Тарикийг тосгоныхон чөтгөр хэмээн үздэг бөгөөд аварга гарыг нь хараал туссанаас болсон гэдэг. Тиймээс хүүгээс хүн бүр зугтаж, сургуульд орох эрхийг нь хүртэл хасчээ.
Хүүгийн эцэг Тарикийг эмчлүүлэхээр орон нутгийн эмнэлгүүдээр явдаг байсан боловч удалгүй нас барж, тэднийх хүүг шинжилгээнд хамрулах, эмчлүүлэх мөнгөгүй болжээ. Тарик хүүг том ах Харгьян нь асар халамжилдаг бөгөөд өдөр тутмын бүхий л асуудалд нь тусалдаг байна.