Их Британийн ханхүүтэй гэрлэхээсээ ч өмнө Меган Маркл эрүүл зөв хооллолтыг идэвхтэй сурталчилдаг байсан. The Tig хэмээх блокоороо дамжуулан Сассексийн гүнгийн ахайтан амьдралын хэв маяг, эрүүл хүнсний талаарх мэдээллээ харамгүй хуваалцдаг байсан юм.
Хэдхэн цагийн өмнө Кенсингтоны ордноос гүнгийн хатан Меган Hubb Community Kitchen нэгдлийн эмэгтэйчүүдтэй хамтран хоолны жорын ном гаргах болсныг албан ёоор мэдэгджээ. Ном “Together: Our Community Cookbook” буюу Хамтдаа: Бидний жор гэсэн нэртэй байх юм.
128 хуудастай уг номонд хэн бүхний амархан сурч болох 50 жор багтах бөгөөд Amazon цахим худалдаанаас 9,99 фунт стерлингээр худалдан авч болох аж. Номноос олох орлогыг Их Британий хан хөвгүүдийн үүсгэн байгуулсан буяны санд хандивлах юм.