2018-01-31 15:541min06

Журмын хашаанд автомашиндаа нас барсан иргэний хэрэг юу болов?

mashin

“Хөсөг трейд” хэмээх журмын хашаанд автомашиндаа 50 гаруй насны эрэгтэй осгож нас барсан байдалтай олдсон.Талийгаач ямар шалтгаанаас болж амиа алдсаныг тогтоохоор Шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн ажиллаж байгаа аж.

Талийгаачийн автомашин өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд журмын хашаанд ирсэн байна. Үүнээс хойш гурван сарын турш машинаа авахаар эзэн нь ирээгүй тул эзэнгүй машиныг шалгаж үзтэл жолооч нь нас барсан байдалтай байсан гэнэ. Харин Хөсөг трейд” хэмээх журмын хашааны холбогдох хүмүүс нас барсан хүн байсныг анзааралгүй авч явсан гэдгийг үгүйсгэж байна. Иймд талийгаач үнэхээр гурван сарын өмнө машинтайгаа ачигдаж журмын хашаанд очсон уу, эсвэл машинаа авахаар очоод дотор нь амиа алдав уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Амиа алдсан иргэнийг Г гэдэг байсан бөгөөд  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг нэгэн байжээ.