Он гарсаар шатахууны үнэ нэмэгдэж, хомсдол үүссэн тухай бид ярьсаар бараг сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шатахуун иипортлогчдыг зохиомлоор хомсдол үүсгэж байгаа хэмээн мэдэгдсэн. Засгийн газрын ээлжит хуралдаанаар  А-80, АИ-92 шатахууны Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргаад байгаа. Энэ талаараа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Бид хурдан шуурхай арга хэмжээ авсан, одоо бинзен дуртай газраасаа авч болно” хэмээн гайхуулаад авсан.

Гэхдээ хачир дээрээ Монгол Улсын татварын бодлогыг зөвхөн УИХ л батлах, өөрчлөх эрхтэй. Онцгой албан татвар Засгийн газрын эрх хэмжээний асуудал байлаа ч хүн амын орлогын албан татварыг бууруулахын тулд дахин хуулийн төсөл өргөн барьж хэлэлцэж УИХ батлах ёстой. Тэгэхээр хаврын чуулган болтол асуудал үргэлжилсээр л байх болно. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр хариуцлаггүй ажилласан Засгийн газрыг хатуухан шүүмжлээд авсан. Засгийн газар оройтож шийдвэр гаргасан түүнчлэн салбарын сайд Д.Сумъяабазар 20 гаруй хоног гадаадаар “зугаалсан” гэдгийг хэллээ. Үнэхээр “давхар дээл”-тэй сайд 20 гаруй хоног буюу бараг сарын хугацаагаар эзгүй байна гэдэг асуудал гэдэн нь ойлгомжтой. Тиймээс шинэхэн сайд Д.Сумъяабазар сайд асан Д.Оюунхорлын нөхөрсөн шүүмжлэллийг хүлээн авч ажлаа нүүр улаахгүй хийгээсэй дээ.

Эх сурвалж: http://newscafe.mn/?p=11445

https://www.facebook.com/yagtvvnshig2017/videos/519748198411929/

By updown

6 thoughts on “Д.Оюунхорол: Сайд Д.Сумъяабазар 20 гаруй хоног гадаадаар “зугаалсан” …”
  1. Шинэ санаа хайж яваад ирж байхад юу яриад байгаа юм.Сайн хуулах ч бас л чадвар.

  2. ene mal tsarailsan saidiigaa halval taarna. said darga bolood gadagshaa yavdagaa boliood ogooch. ulsaas boon boon mongo hulgai hiij zugaaldag aaa boliooch . naad yaduu setgelgee boliooch ee. sumiyabazar aaaa

  3. Антибиотек гашуунч хурдан илаашруулдаг. Шүүмжлэл соносх таагүй ч дүгнэлт хийхэд илүүдэхгүйээ.

z-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн