У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагналаа. Энэ үеэр Засгийн газрын тэргүүний хэлсэн ажил хэрэгч 10 эшлэлийг хүргэж байна.
- 2018-2020 онд Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.Хөтөлбөрийг боловсруулж дууссан.
- 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг хориглоно.
- Энэ онд 10 мянган айлыг ипотект, 2,000 айлыг түрээсийн орон сууцад хамруулна.
- Өмнийн говьд нар, салхины эрчим хүчийг ашиглах асар их нөөц бий. Энэ эх үүсвэрийг ашиглаад сэргээгдэх эрчим хүч байгуулах боломжтой.
- Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ёстой, эхлүүлнэ, үр дүнг нь үзнэ.
- Ирэх хоёр жилийн хугацаанд таван аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбоно.
- “Эрдэнэт”-ийн асуудлыг УИХ-аар оруулна. Тодорхой хувийг иргэд иргэдэд эзэмшүүлнэ. Цаашид улсын үйлдвэрийн газруудыг хувьцаа болгон гаргана. Ард иргэд нь хувьцаа эзэмшдэг, ашиг хүртдэг байх ёстой.
- Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ.
- Атрын III аяныг үргэлжлүүлэн, 10 аймагт дулааны цахилгаан станц барих, сэргээгдэх эрчим хүч ашиглах зэргээр шаардлагатай бүх арга хэмжээг авна.
- Тавантолгой-Гашуунсухайт болон бусад чиглэлийн төмөр замыг барьж, агаарын тээврийн салбарыг либералчилж, өрсөлдөөн бий болгон, шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулна.
Эх сурвалж:
4 comments
та чадна тэр жагсаал цуглаанаас битгий үнэхээр ард түмэндээ хандсан хандлага бвал ойлгоно
Өмнөговийн цаана өвөрМонголд General Electric-н салхин генератор 2000 орчим бий.
Манай Төв аймгийн Сэргэлэн суманд яг тэр салхин үүсгүүр 31 ширхэг бий. Манай Өмнөговь Дорноговь Дундговь хаана нь ч нар салхины үүсгүүр байрлуулах боломжтой. Өвөрмонголд салхин үүсгүүрийг эгнээ үүсгэж байрлуулсан харагдсан.
Дэмжиж байна
Sain baina
zorigtoi erchimtei uaxaalag ajllaxiig xusej baina.
Энэ хэдэн асуудлаа л хэрэгжүүлэхэд бүх анхаарлаа төлөрүүл нэмээд Улаанбаатарын цэвэрлэх байгууламж гэж үлгэрийг ажил болгочих. АН-хан та нарын хийж эхлэх ажилд чинь саад бэрхшээл учруулах гэж улайрч л байг. Ард түмэн та нарыг дэмжиж байгаа. Ажил хийхэд алдаа гардаг. Алдааг дахин давтаж л болохгүй. Та бүхэнд амжилт хүсье. Масс та нартай хамт.