Америкийн алдарт хөгжмийн зохиолч, продюсер Куинси Жонс ХХ зууны Холливудын домог болсон жүжигчин бүсгүй Мэрилин Монротой ойр дотносохыг хүсч байгаагүй гэжээ. Учир нь жүжигчин бүсгүйн хөх түүнд лийр шиг санагддаг байсан гэнэ. Энэ талаараа тэр “GQ” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Жонсын хэлснээр дуучин Фрэнк Шинатра түүнийг Монротой дотносуулахаар нэлээд хэдэн удаа оролдож байсан гэнэ. Гэвч Шинатрагийн оролдлогууд дандаа бүтэлгүйтэж байв. “Үнэхээр хачирхалтай. Фрэнк намайг Мэрилинтэй дотносуулах гэж их оролдсон. Харин надад түүний хөх лийр шиг санагддаг байсан юм” гэж 84 настай хөгжмийн зохиолч ярьжээ.
Куинси Жонс нь гурван удаа гэрлэсэн бөгөөд долоон хүүхэдтэй. Хувийн амьдрал нь олон хүүхэнтэй холбогдож байсан нь юутай холбоотой вэ гэсэн асуултад хөгжмийн зохиолч эмэгтэй хүний хайр, халамж дутагддаг байсан, ээжийгээ огт мэддэггүй байсан гэж хариулжээ.