Румыны Ерөнхий сайдаар анх удаа эмэгтэй хүн ажиллахаар боллоо. Виорика Денчилегийн Засгийн газрыг дэмжиж, парламентын 282 гишүүн саналаа өгсөн бол 136 нь эсэргүүцэж, 1 нь саналаа өгөөгүй байна.
“Засгийн газар нь Ерөнхийлөгчтэй, мөн улс төрийн бүх хүчинтэй яриа хэлэлцээр хийхэд нээлттэй гэдгийг хэлэхийг хүсч байна. Гэхдээ яриа хэлэлцээр соёл иргэншсэн байдлаар явагдах ёстой” гэж Засгийн газрын шинэ тэргүүн мэдэгджээ.
54 настай Денчиле нь Европын парламентын гишүүн бөгөөд Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил эрхэлсэн хорооны даргын орлогчийн албан тушаалтай юм.