Ханхүү Харригийн сүйт бүсгүй Меган Маркл дахиад л ордны дэг журмыг зөрчих гэж байна. Тэрбээр 05 дугаар сарын 19-нд болох хуримандаа өөрөө үг хэлэхийг хүсч байгаа гэнэ.
Тогтсон уламжлал ёсоор бол сүйт бүсгүй, сүйт залуугийн эцэг үг хэлэх ёстой. Харин Меган аав нь олон зочны өмнө үг хэлэхээс татгалзвал боломжийг ашиглаад өөрөө үг хэлэхийг хүсчээ. “Тэр ханхүү Харри болон өөрийг нь дэмжиж буй бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлэхийг маш их хүсч байна” хэмээн хэвлэлд бичжээ.
Харри ч хайртай бүсгүйнхээ үг хэлэхийг эсэргүүцэхгүй байна. Харин хатан хаан II Елизавета үүнд дургүйцэж байгаа ч Маркл ихэнх дэг журам нь хуучирсан болохоор заримыг нь өөрчлөх, хэрэгжүүлэхгүй байх хэрэгтэй гэж үзжээ.
Харри, Меган нар 2016 оны зун танилцсан юм. Харин 2017 оны 11 дүгээр сард жүжигчин бүсгүй “Форс-мажор” цуврал киноны зураг авалтаа дуусгаж, Канадаас Лондонд нүүж ирсэн билээ. Ингээд Харритай хамт 11 дүгээр сарын 27-нд сүй тавьснаа зарласан байна.