Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн суудалд сууснаас хойш Twitter-ээрээ 181 улстөрч, байгууллага, улсыг шүүмжилжээ. Үүнийг The New York Times мэдээллээ.
Ялангуяа Америкийн хэвлэл мэдээллийг чиглэсэн хатуу шүүмжлэлүүд хамгийн олон хувийг эзэлж байна. Тэрбээр хэвлэлийг тодорхойлохдоо “шударга бус”, “худалч”, “авлигад идэгдсэн”, “үнэнч бус” гэх үг хэллэгүүдийг их хэрэглэжээ. Жишээ нь CBS сувгийг Цагаан ордны тэргүүн “худалч мэдээлэл”, “Америкийн ард түмний дайсан” гэсэн бол CNN-ийг “хогийн сэтгүүл зүй” гэсэн байна.
Харин Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч асан, өөрийн гол өрсөлдөгч Хиллари Клинтоны тухай бичихдээ “хоёр нүүрт хуурамч” гэдэг нэр томъёог ашиглажээ. АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамаг “сулхан нөхөр” гэжээ.
2 comments
Сизотой мэт бардрдам зантай хүчирхийлэгч.
medtel muutai zonog ovgonii zonog ulam l daamjraad b.x yum