Боксын ОУХМ Э.Цэндбаатар ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр энэ онд Тайванийн Эзэн хааны цом, Азийн аварга, Дэлхийн боксын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байсан аж. Хэрэг гарах үеэр Э.Цэндбаатар нарын зургаан тамирчин Хандгайтад байрлах нэгдсэн бэлтгэлийн байрнаасаа нууцаар гарснаар дээрх харамсалтай явдал болжээ. Түүний ар гэрийнхэн хэлэхдээ  амьдрах үгүй нь мэдэгдэхгүй байна гэсэн юм.

Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Тиймээс хэн нэгнийг саатуулаагүй байгаа аж. Үүнээс гадна Э.Цэндбаатарыг мөргөж гэмтээсэн “Тoyota Pruis” маркийн автомашины жолоочийг эрэн сурвалжилж байгаа юм. Энэ хэрэг “UB palace”-ийн орчимд болсон гэж хэвлэлийнхэн мэдээлж буй.

By updown

One thought on “ОУХМ Э.Цэндбаатарын биеийн байдал муу байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн