Хэнтий аймгийн Бэрх тосгоны цэвэр усны шугам хөлдөөд долоо хонож, орон сууцны айл өрх цэвэр усны хомсдолд оржээ. 1980-аад онд тавьсан шугам хуучирч цочир хүйтэнд гэмтсэн нь энэ юм байна.
Шугам энэ сарын 22-нд хөлдсөн гэнэ.Гэмтлийг засахаар “Хэнтийн ус” компанийн ажилчид газар дээр нь ажиллаж байна. Одоогоор 10 айл өрхийг цэвэр усанд холбоод байгаа бол иргэд дэлгүүрээс цэвэр ус худалдан авч хэрэглээгээ залгуулж байгаа аж.