Дэлхийд

Гудамжны муур осгох шахсан хүүгийн амийг аварчээ

ОХУ-ын Калининград мужид төөрч, хүйтэнд осгох шахсан 13 настай хүүг гудамжны муур хажууд нь хэвтэн дулаацуулж, амийг нь аварчээ. Хүү энэ сарын 25-нд хичээлээ таслан Краснознаменск хотод амьдардаг эмээ дээрээ очихоор явсан боловч хоосон хаалга “мөргөсөн” байна.

Бүрий болохоос өмнө харьж амжаагүй тул замд тааралдсан эзэнгүй хаягдсан саравчинд хоног төөрүүлэхээр хэвтсэн аж. Нимгэн хувцастай гарсан хүү шөнө даарч бээрч эхэлтэл тэрүүгээр тэнэж явсан муур цээжинд нь наалдан хэвтэж хүүг дулаацуулсан аж. Амийг нь аварсан муурны ачийг хүү хариулж гэртээ авчирснаар салшгүй найзууд болсон гэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close