MN 25-р суваг телевизээс зохион байгуулдаг “21 мянга” реалити шоуны цуврал БНСУ-аас үргэлжилнэ. 2004 оноос хойш гарч эхэлсэн үзэгчдийн дуртай нэвтрүүлгийн нэг болсон энэ шоуны өмнөх оролцогчид 10 хоногийн турш “нүүрний буян”-аараа 21.000 төгрөгөөр “болгодог” байсан бол “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ, Р.Адьяа нар нэвтрүүлгийн багийн өгсөн даалгаврыг биелүүлж 21 мянган воноор 10 хоногийн турш амьдрах юм. Нэвтрүүлэг ирэх даваа гаригаас (2018.01.29) гарч эхэлнэ.
Шоуны өмнөх цувралд эгэл хүмүүсийг онцолж “Нарантуул” захад тэрэгчинээр ажилладаг Т.Батхүү, хувиараа бизнес эрхлэгч С.Дэлгэр нар оролцож Т.Батхүү ялагчаар тодорсон юм.