Гунан үхэрээс өшөөгөө авсан дөрвөн есийг монголчууд бид өчигдөр ардаа үдлээ. Энэ тухай хошин яриа ч олон нийтийн сүлжээгээр багаггүй явав. Даарсан хүмүүс цахим сүлжээгээр дамжуулан дүүгийнхээ өшөөг дөнөн үхэр ч нэг сайн авлаа даа гэх зэрэг хошигнож байлаа.
Өнөөдөрөөс таван ес эхэлж байгаа тул маргаашнаас эхэлж хүйтний эрч суларна гэдгийг цаг уурчид хэлж байв. Тодруулбал, өдөртөө 15-16 хэм, шөнөдөө 25-26 хэм байх аж. Хүйтний эрчийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн бид ашгүй нэг цаг агаарт “дарамтлуулах” нь эцэс болж урин хавартайгаа золгох л үлдлээ.