Дэлхийн аль нэг улсад амьдрахын дутагдалтай тал

Дэлхий дээр амьдрал нь жигдэрч, төгс болсон газар гэж бараг байхгүй. Төсөөлөөд үз л дээ, Швейцарийн иргэдэд ч гэсэн сэтгэл хангалуун бус байдаг зүйл ч бий. Тэднээс олон гомдол шүүмжлэлийг олж сонсох боломжтой. Харин та бусдын гомдлыг мэдээд эх орноо арай өөдрөгөөр харах биз ээ.

Шинэ Зеланд. Эндээс дэлхийн аль ч цэгт очсон маш үнэтэй. Хэдийгээр нислэгийн тасалбарын үнэ улирлаа даган өөрчлөгддөг ч олон улсын аялалд гарахад чанга тусдаг аж. Европ, АНУ-д 1000 доллараас ч хямд олон чиглэл байдаг бол Шинэ Зеландаас та ийм мөнгөөр зөвхөн Австрали л орж чадна.

Бангладеш. Хүн амын нягтаршил маш их. 144000 км.кв талбайд 166 сая хүн аж төрдөг. Нэг км.кв талбайд 1151,9 хүн амьдрах боломжтой гэсэн үг.

Грек. Зарим бүсэд татвараас зайлсхийх нь эх оронч үзэл гэх нь холгүй байдаг. Үүний гол буруу нь Османы  хуучны дарангуйлалтай холбоотой.

Азербайжан. Танил талаа бараадах нь эндхийн сул тал. Ажилд чадварлаг ажилтан гэхээсээ илүү төрөл төрөгсөд, танилаа авах нь их.

Румын. Европын холбооны бүрэлдэхүүнд багтдаг хэдий ч авлига бол тэдний амьдралын нэг хэсэг. “”Tranparency International” нийгэмлэгээс гаргадаг авлигын индексээр Румын улс Европын холбоондоо 4 дүгээр байрт ордог. Зөвхөн 2014 онд л гэхэд Үндэсний авлигын газар мянга мянган улстөрч, шүүгч, бизнесмэнүүдэд хэрэг үүсгэсэн.

Герман. Олон нийтийн телевизийн хөтөлбөр нь чанаргүй. Дээрээс нь интернэт нь маш удаан.

Зимбабве. Тоолохын аргагүй их инфяцид орсон. 2009 онд Зимбабве доллар байхаа больж, Засгийн газар 175 квадриллион зимбабве долларт бүрт (15 тэгтэй тоо) 5 америк долларын нөхөн олговор өгчээ.

Канад. Канадын иргэд хэвлэлээр нь хувийн асуудлаасаа илүү хөрш Америкийн талаар их мэдээлж, тэдэнд анхаардагт дургүй байдаг. Ер нь өөрсдийнхөө асуудлыг анхаарахгүй, бусад улсад санаа тавьдаг үзтэл Канад гэлтгүй олон оронд бий.

Өмнөд Солонгос. Улс төр нь огт солигддоггүй. Улстөрчид нь Япон эсвэл Хойд Солонгосын алийг нь илүү үзэн ядахаа тодорхойлж чаддаггүй.

Энэтхэг. Байр сууцандаа хэдий цэвэр суудаг ч олон нийтийн газрын замбараагүй байдлыг цэгцэлж чаддаггүй.

АНУ. Улс төр нь шоу болсон. Сүүлийн үед улс төрийн байдал нь спорт шоутай төстэй болжээ.

Мексик. Хөрөнгөтнүүд хэвлэл мэдээллээс дунд сургууль, цэрэг арми, Засгийн газар гээд бүх газрыг хяналтдаа авсан.

Малайз. Хятад, энэтхэг хүнийг арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхдаг.

Их Британи. Цаг агаар нь үнэхээр аймшигтай.

Сальвадор. Хүн амд ногдох аллагынхаа тоогоор дэлхийд байнга 1-рт бичигддэг.

Швед. Янтегийн хууль. Түүний мөн чанар нь хувийн амжилтад хүрсэн хүмүүст таагүй ханддаг.

Португал. Улс төрдөө огт анхаардаггүй. Бүх анхаарал нь хөлбөмбөг рүүгээ чиглэсэн

Норвеги. Норвегичууд амьдралынхаа тал хувийг харанхуйд өнгөрөөдөг.

3 thoughts on “Дэлхийн аль нэг улсад амьдрахын дутагдалтай тал

  1. Zochin 2019-01-18 10:40 at 10:40

    Manaid ch Nam damnasan ulstor biznesiin bulegleluud uls ornii buh zuild ooriin gesen hyanaltaa togtooh, ezen suuh gej suuliin ued bie bienee hemlej, gedsendee holoo jiiltsej bnaa. harahad bas neg ulstoriin Oyun-erdene, Ayursaihan, Batzandan, Bold terguutei shine buleg uusch bna. Ed nar uls ornii, shudarga esnii toloo yu, esvel ulstorchdiin yaridagaar 2-r eelj hoolondoo orohiig huleelgui, hucheer hajuugaar ni orj bgaa met setgegdel torj bna. Ondoroos huchtei unahdaa aihgui l bol yahav. Omnoh ue ruugee gar buugaar buudval, ireedui ue chini cham ruu ih buugaar buudnaa gedeg ug bdagiig sanaj baihad iluudehgui

    Хариулах
  2. Zochin 2019-01-18 10:57 at 10:57

    Eh oron shig saihan gazar haa ch ugui yum bilee

    Хариулах
  3. Зочин 2019-01-18 13:09 at 13:09

    Дажгүй мэдээ байна.

    Хариулах

Zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн