Шинэ төрсөн үрдээ өвгөдийн болоод өөрсдийн нэрийг хэзээч бүү өгөөрэй

2018-09-28 08:00
neree

Монгол нэрнүүд эртнээсээ эзэндээ сайн сайхныг хүссэн билэг дэмбэрэл бүхий утгатай байжээ. Хүүхдийн нэрийг ихэвчлэн эцэг, эх, гэр бүлийн ахмад хүн эсвэл лам өгдөг учиртай. Хүүхдэд хайрласан нэр үгнийхээ утга учираас шалтгаалан хувь заяаг нь тодорхойлж, үйлийн үр нь ногддог гэвэл та итгэх үү.

Сүүлийн үед шинээр гэр бүл болсон залуу хос шинэ хүндээ нэр хайрлахдаа шашин шүтлэг, дом зэргийг үл ойшоохдоо өөрсдийн нэрний талыг холбож өгөх нь элбэг болсон. Тухайлбал, аавыг нь  Мөнх-Эрдэнэ, ээжийг нь Оюунтөгс гэдэг бол охин мэндэллээ гэхэд Оюун-Эрдэнэ, Мөнхтөгс гэх мэт. Энэ нь хамгийн буруу аж. Яагаад гэвэл өөрийн зовлон шаналал, өр шир хувь заяаныхаа талыг хүүхдэдээ наачихлаа гэсэн үг аж. Тиймээс өвгөдийн болон өөрсдийн нэрийг хэзээ ч өгч болохгүй аж. Үүнээс гадийн хүний нэр дээр үйлийн үр нь хүртэл кодлогддог байна.

Үсэг бүхэн өөрийн махбодьтой байдаг тул буян заяаг нь тэгшилэх дүүрэн гэсэн утга бүхий нэр хайрлавал хувь заяаг нь тэгширдэг болохыг бурхан шашины төлөөллүүд зөвлөж байна. Хүний нэр араншиг нь тодорхойлдог, нягт холбоотой учир шинэхэн төрсөн үрдээ аядуу зөөлөн бэлгэ дэмбэрэлтэй нэр өгөх нь сайн аж. Хамба лам Д.Чойжамцын хэлсэнээр шинэ хүндээ нэр хайрлахдаа хүүхэд тогтдоггүй бол цээрлэх нэр өгөх хэрэгтэй гэсэн юм. Түүнчлэн бурханы нэр өгөх нь их сайн гэнэ.

Б.Цэцэг