Хятадын Гуанжоу хотод 1180 дроноор гэрлийн ер бусын шоу зохион байгуулжээ. “Fortune Global Forum 2017” форумын үеэр энэхүү сонирхолтой шоуг үзүүлсэн байна. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, АНУ-ын Сангийн яамны тэргүүн асан Хенри Полсон, “Alibaba”-гийн тэргүүн Жек Ма нарын алдартнуудаас гадна 500 гаруй хүн шоуг үзэж сонирхжээ. Дроныг нэг л оператор eHang хэмээх стартап системээр удирдсан байна. Тиймээс дронууд бие биетэйгээ мөргөлдөхгүй, замаа олж нисч байсан ажээ.
Гэрлийн шоуг зохион байгуулагчид энэхүү үйл ажиллагаагаа “Леоны дрон” гэж нэрлэсэн байна. Энэ үеэр нэг дрон эвдэрсэн ч шоуг зогсохгүй байхаар зохион байгуулжээ. Нийт 1180 дрон гэдэг нь нийлээд бараг нэг тонн жинтэй гэсэн үг. Энэ үйл явдлаар Гиннесийн дээд амжилт тогтоосон байна.