Бээжинд Вонг овогтой, дунд эргэм насны нэгэн эр загастай аквариумд хийгддэг хөлний пилинг буюу арьс гуужуулах үйлчилгээнд оржээ. Энэ хэрэг шинэ жилийн өмнөхөн гарсан байна.

Гэвч үйлчилгээний үеэр нэгэн таагүй зүйл тохиожээ. Гэхдээ үйлчилгээ авсан эр бус, загаснуудад нь таагүй зүйл болсныг онцлох нь зүйтэй биз ээ. Бүх зүйл дараах байдлаар эхэлжээ.

IT компанид ажилладаг Вонг өдөр бүр илүү цагаар ажилласаар өөртөө ч анхаарах завгүй болжээ. Харин эцэг эх нь түүнийг 35 настай хэрнээ гэрлээгүйд санаа нь ихэд зовдог байв. Ингээд ээж аав нь энэ асуудлыг цэгцлэхээр шийдэж, хүүгээ нэгэн бүсгүйтэй танилцуулсан байна. IT-ийн салбарын залуу ч танилцсан бүсгүйтэйгээ сэтгэл нийлж, хуримаа хийхээр болж гэнэ.

Ингээд Вонг шинэ жилийн өмнөхөн найз бүсгүйтэйгээ цагийг хамт өнгөрөөхөөр шийдэж, усан онгоцоор аялсны эцэст спа салоноор үйлчлүүлсэн байна. Вонг спа салонд ороод биеэ бариад их хэцүү байсан бөгөөд бушуухан л гарахын түүс болж байв.

Гэтэл тэр загастай аквариумд хөлөө хийж, хөлийнхөө арьсыг зөөлрүүлэхээс өөр аргагүй болж гэнэ.

Ингээд пилингийн үйлчилгээ ч дуусч, Вонг найз бүсгүйтэйгээ салоноос гарах гэтэл эзэн нь гэх хүн ууртайгаар гарч иржээ. Учир нь Вонгийн хөлийг дүрсэн аквариум дахь бүх загас үхчихсэн байжээ. Тэр ч бүү хэл хөл дүрсэн ус нь өмхий үнэртэж, асар ихээр бохирдсон байв.

Салоны эзэн эр хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардаж эхлэв. Түүний үзсэнээр Вонго загаснуудыг зориуд алсан гэнэ.

Ингээд загас алсан хэрэгт орсон Вонг бүх үнэнээ өчихөөс өөр аргагүй болжээ. Тэр 10 жил хөлөө угаагаагүй байсан юмсанж. Асар их ачаалалтай ажиллаж байсны улмаас өөртөө анхаараагүй гэнэ. Энэ явдлын дараа салоны эзэнд асуух зүйл үлдсэнгүй.

Азаар бүсгүй Вонгийг хаяагүй төдийгүй түүний ариун цэврийг сахихад маш их анхаарах болно гэж амлажээ.

By updown

3 thoughts on “Бохир хөлтэй эр загастай пилингийн үйлчилгээнд ороод шившиг болжээ”
  1. hyatadad iim yum bj magadgui shuu 7jil gertee untaj uzeegui ajilchintai taarsan shuu odoo 3hil ajillaad avgai avna gertee honodog bno gej bsan ih ajilsag humuus shuu manaihan sain yumiig ni avah l heredtei hujaag magtlaa geed bariad idchihev

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн