Америкийн алдарт рэпер, жүжигчин 50 Cent 2014 онд “Animal Ambitions” цомгоо худалдахдаа олж авсан 700 ширхэг биткоинтойгоо мартжээ. Тухайн үед криптовалют 662 доллар байсан болохоор 400 мянган долларын үнэд хүрч байв.
Харин одоо биткоины ханш хэд дахин өсөж, одоо 50 Cent-ийн цифрэн валют найман сая орчим доллараар үнэлэгдэж байна.
Тэрбээр “Instagram” хуудсандаа биткоиныхоо тухай таг мартчихсан байсан, харин одоо өөрөөрөө бахархаж байна гэжээ.
50 Cent нь цомгоо криптовалютаар худалдаалсан анхны дуучдын нэг юм. Тэрбээр 2014 онд Shopify дэлгүүрээр дамжуулан BitPay төлбөрийн үйлчилгээгээр биткоин хүлээн авах шийдвэр гаргасан нь гэнэтийн зүйл байлаа.
Дуучинд мөнгө хангалттай байсан болохоор биткоиноо огт анзаараагүй аж. 2014 онд Forbes сэтгүүл рэперийн хөрөнгийг 140 сая доллараар үнэлж байв.