Балжинням, Дашням давхацсан өдөр

Аргын тооллын 1 сарын 26 Сугар гараг. Билгийн тооллын 9, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана.

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Балжинням, Дашням давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн