Барууны хэвлэлүүдэд Катерина Тихонова нөхрөөсөө салсан гэх мэдээлэл гарч байна. Энэ эмэгтэйг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины бага охин гэж эрэн сурвалжлах сэтгүүлчид олж тогтоосон билээ.
“Bloomberg” агентлгийн эх сурвалжуудын мэдээлснээр 31 настай энэ бүсгүй нөхөр Кирил Шамаловоос салсан байна. Гэхдээ хэзээ салсан, албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан зэрэг нь тодорхойгүй байна.
Нэг таамаглалаар бол Шамалов Оросын нефть химийн томоохон холдинг болох “Сибур”-ын өөрийн эзэмшлийн 21,3%-ийн хувьцааны 17,4%-ийг өнгөрсөн оны 04 дүгээр сард зарсантай холбоотой гэнэ.
Энэ хувь тус байгууллагын захирлуудын зөвлөлийн дарга Леонид Михельсонд иржээ. Ингэхдээ Шамалов огт ашиг хүртээгүй байна. Учир нь энэ хувьцаа түүнд Путины гэр бүлээс итгэлцлийн бэлгэ тэмдэг болгон иржээ.
Бас нэг эх сурвалжийн баталж байгаагаар “Россия” банкны хамтран эзэмшигч, Оросын Ерөнхийлөгчийн ойр дотны нөхөр Николай Шамаловын хүү Кирилл Шамалов, Катерина Тихонова нар салсанд дээрх асуудал ямар ч хамаагүй гэнэ.