АТГ-ын албан хаагчид орон нутагт томилолтоор явж байхдаа хүний амь нас аварчээ. Тэд Өвөрхангай аймгийн Хужирт сумаас буцаж явах замдаа Цэцэг модны даваагаар давж явах үед  тус аймгийн Цогтцэций сумын иргэн Ч.Гансэрээтэр  эхнэр Б.Буянзул, 4 сартай хүү Г.Батбилэгт, мөн зам зуур унаанд нь дайгдсан өндөр настны хамт цасан хунгарт дарагдсан байсантай өнгөрсөн арван нэгдүгээр сард таарсан аж. АТГ-ын албан хаагчид цасан хунгарт дарагдсан машиныг нь гаргаж өгснөөр таван хүний амь насыг аварсан байна.

Иргэн Ч.Гансэрээтэр гэр бүлийнхнийг нь эзгүй хээр осгохоос аварч тусалсан Авлигатай тэмцэх газрын хоёрдугаар багийн хамт олонд, тэр дундаа тухайн үед томилолтоор ажилласан комиссар Х.Хашбаатар, ахлах комиссар П.Лхагвасүрэн, Т.Энхтуяа, комиссар Б.Тэрбиш, Н.Батчулуун Б.Энхжавхлан, А.Мөнхтамир, Б.Тэмүүжин, Х.Аюуш, дэд комиссар Г.Батхуяг, Г.Оргилсайхан нар болон тус газрын нийт хамт олонд талархал илэрхийлсэн захидал ирүүлжээ.

 

By updown

One thought on “АТГ-ын албан хаагч таван хүний амь насыг аварчээ”

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн