Ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдэлж зул өргөж буян үйлддэг заншилтай. Жил бүрийн хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг жамтай.
Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай, энэ улирал эхэлмэгц огторгуйн тоос арилан цэлмэж, анхны солонго татаж, морин хараацай шувуу ирдэг байна. Тиймээс монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эрүүл саруул эд баялагаар арвин, эрүүл саруул байна гэж бэлэгшээдэг аж. Энэ өдөр шоргоолж хооллох нь маш их буян дэлгэрнэ гэж үздэг. Ингэхдээ бидний ихэнх нь чихэр өгдөг. Үнэн хэрэгтээ халуунд элсэн чихэр хайлаад шоргоолжны биед наалдаад хатдаг удалгүй элсэн чихэр наалдсан шоргоолжнууд чихэрний амтанд бие биенийгээ хэмлээд иддэг байна.
Тэгэхээр юу өгдөг вэ гэвэл арвайн гурил шар тостой багсараад тэрийг бэлдэхэд гар ариун бодол ариун бэлдээд өгөхдөө хүртэл гар цэвэрхэн буян болж улам их үржээрэй гэж сайхан зүйл бодож хооллодог.
ТҮҮХ:Нэгэн хийдэд нэгэн лам шинээр шавилан суужээ. Тэрээр анх ирсэн өдрөөсөө эхлэн ихэд хичээнгүй, багшийнхаа зааж сургасан болгоныг их хурдан сайн сурдаг гайхалтай сайн шавь байжээ. Нэгэн өдөр багш нь энэхүү шавь маань ирээдүйд их юм дуулгах сайн шавь байна гэж бодоод сонирхон ирээдүйн зурлагыг нь зуран үзтэл яг 7 хоногийн дараа үхэхээр зурлагад буужээ. Тэгээд багш нь ихэд гайхан нөгөө багшид нь дуулган хэлэхэд тэрхүү багш нь зурхайг нь өөрөө зурж үзтэл бас л адилхан 7 хоногийн дараа үхэхээр буусан байна. Тийнхүү 2 багшийн зурлага нь яг адилхан гарч үүнээс гэтлэх арга чарга юу байна үзсэний эцэст бүхэл бүтэн тосгоны хүн амын хэмжээтэй хүмүүсийг цадтал хоол, хүнс өгвөл тэрхүү буяны шимээр амь хэлтэрч болох юм гэж үзжээ.Гэвч тийм их хоол хүнс хаанаас олох билээ юу ч гэсэн үхэхээс нь өмнө эцэг эхтэй нь уулзуулж ирүүлэхээр шийдээд 2 багш нь шавьдаа замдаа идэх жаал хүнс баглаж өгөн аав ээжид нь бас зориулж юм бэлдэж өгөн мордуулж нэгэн зүйлийг сайтар захин хэлэв: “Чи гэрийнхэндээ эдгээр зүйлсийг өгчхөөд яг 6 хоногийн дараа ирээрэй, нэг ч өдөр хоцорч болохгүй шүү” гэж сануулан сануулан захин захисаар явуулжээ.Нөгөөх шавь нь яг 6 хоногийн дараа иргэн иржээ. 2 багш нь 7 дахь өдөр буюу маргааш нь шавиа нэгэн өрөөний голд суулган дээрээс унах юу байна ойр орчим бас юу байна тэр бүх байгаа зүйлсийг холдуулан хоосон өрөө болгож үхэх шалтгаан юу байна тэр бүгдийг бүрэлдэх нөхцөл, шалтгаануудыг нь хааж өдөржин ажин суутал юу ч болсонгүй маргааш болжээ. Хоёр багш нь гайхан шавиасаа асууж чи өнгөрсөн зургаан хоногт хийснээ нэг бүрчлэн ярь гэжээ.
Шавь нь багшдаа би гэртээ очоогүй. 6 хоног авч явсан хүнсээрээ ууланд хонон шоргоолж хооллоод ирсэн гэж хэлжээ.
Ийнхүү шоргоолж хооллох нь бүхэл бүтэн тосгон хүн амыг хооллосонтой ижил их буян хураадаг болой. Буруу хооллосон хүмүүс бүтэн тосгон хүн ам үгүй хийж байна л гэж бод буян биш үе дамнасан нүгэл болох байх.
5 comments
Ханш нээх гэдэг чинь Хятадын уламжлалт баяр ёслол шүү дээ.Ирэх пүрэв гаригт Хятадын ханш нээх өдөр учир хилийн боомтууд ажиллахгүй гээд бусад сайтуудад бичсэн байна.
Шоргоолж, шувуу, нохой хооллоно гэдэг ч бас л буруу. Гандан хийдэд тагтаа олширч сангасыг нь дийлэхгүй баларч байсан саяханы жишээ байна. Гэрийн тэжээмэл амьтанд ч хамаагүй их хоол өгч болдоггүйг мал амьтан тэжээдэг хүн бүр мэднэ дээ. Харин зовж зүдэрч байгаа хүн амьтаныг тэжээж тэнхрүүлэх нь буян болно гэж ойлгож явдаг шүү
ханш -хятад үг. Хан- хүйтэн, ши-хоол . Бурхан болоочдын булшийг эргэж хүйтний ам харьж буй цагаар хүндэтглээ илэрхийлж идээ будаа өргөдөг.манайхан өөд бологсдоо ил тавьдаг улсад булш гэж үнэндээ байгаагүй .. Дотор угсаатнууд л ийм ёслол мэднэ. Урд газрын угсаатнууд үүнийг сурталчилаад юу??? мухар сүсгийг дэлгэрүүлж барлагуудын хамгийг хармаалж ирсэн Сарандаваа авхай, Эблэгдоо, энэ олон лам хийдүүдийн бичвэр үү??? Хүн мөрөөрөө, зөв явахад зөөлөн хорвоо гэсэн бус уу
Хятадууд л тэмдэглэдэг ш дээ монголчууд дуурайж өөд болоочдынхоо газрыг эргэж очдог буруу заншилтай болоод байгаа шүү
Монгол хүн ханш тэмдэглэдэггүй. Шоргоолжинд шар тос өгдөггүй. Харин будаа өгч болно. Монгол хүн 2 жилд булш эргэдэггүй.