Малайзын амьтан хамгаалагчид түгшүүрийн харанга дэлдлээ. Нутгийн хулгайн анчид нь Балид амарч буй жуулчдад тахианы мах хэмээн хуурч, нохойн махан шорлог зардаг болох нь илэрчээ.

Ингэхдээ нохдыг тэсэхийн аргагүй хүнд нөхцөлд байлгаж байгаад алдарт эргийн хажууханд зэрлэгээр хөнөөдөг байна. Төр засгаас энэхүү гэмт хэрэгтэй тэмцэх гээд дийлэхээ больжээ.

Нохойн мах зардаг ихэнх худалдаачид жуулчдад тахиа, үхрийн махаар хийсэн шорлог хэмээн хуурдаг байна. Харин энэ нь худал болохыг амьтан хамгаалагчид баталлаа. Нохойн мах Малайзын “диваажингийн арал” гэгддэг газар их хэмжээгээр нийлүүлэгддэг гэнэ. Энд гэрийн тэжээвэр энэ амьтны махыг хүнсэндээ их хэмжээгээр хэрэглэдэг байна.

Гэхдээ амьтан хамгаалагчид Балид ихэнх нохойг газар дээр нь устгадаг гэжээ. “Нохдыг хордуулах буюу үхтэл нь зодож байгаад янзалдаг. Нохдыг амьд амьтан биш, хувцас шиг л торонд өлгөдөг” хэмээн амьтан хамгаалагчид мэдэгджээ. Тэд Балид нохойг хөнөөхийн эсрэг гарын үсэг зурах интернэт кампанит ажил өрнүүлж байна.

“Балид нэг жилийн хугацаанд Хятадынхаас долоо дахин олон нохойг хөнөөж байна. Энэ нь амьтанд хандах харгис үйлдэл төдийгүй хүмүүст ч аюултай юм. Малайзын ихэнх иргэд нохой алахын эсрэг байна” гэж амьтан хамгаалагчид мэдэгджээ.

 

By updown

3 thoughts on “Балигийн жуулчдад тахианы мах хэмээн нохойн махаар хийсэн шорлог зарж байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн