Британийн загвар зохион бүтээгч, 43 настай Виктория Бекхэм Инстаграмын хэрэглэгчдийн халуухан шүүмжлэлд өртлөө. Түүний шүүмжлэлд өртсөн гол шалтгаан нь хэтэрхий туранхай загвар өмсөгчидтэй хамтран ажилладаг явдал гэнэ.
“Spice Girls” хамтлагийн дуучин асан тэрбээр саяхан шинэ гоёл болох ретро нүдний шилнийхээ танилцуулгыг хийсэн. Энэхүү нүдний шилийг нь Литвагаас гаралтай, 29 настай загвар өмсөгч танилцуулсан байна. Гэтэл түүнийг бүгд хэтэрхий туранхай байна гэж шүүмжилжээ.
Тэдний үзэж буйгаар ийм ясан туранхай загвар өмсөгчид анорексигээс өөр юуг сурталчилж чадахгүй гэсэн байна. Үүнээс гадна Викторияг жинхэнэ охидоос өөр дүр төрхтэйг сонгодог, гажуудуулдаг гэж буруутгажээ.
Тэр ч бүү хэл “Чи түүнд хоол өгдөг үү? Охиндоо та ямар үлгэр дууриал үзүүлнэ вэ?”, “Дараа нь та хүүхдүүд яагаад ийм их зүйлд санаа зовдог талаар асуугаад үзээрэй дээ”, “Ийм эмэгтэйчүүд залуу загвар өмсөгчдөд аюултай. Тэд үүнийг нь гоо сайхны стандарт гэж бодно” гэж бичжээ.
Бекхэм ийм шүүмжлэлийг аваад удаж буй юм. 2015 онд түүнийг өөрийнхөө үзүүлбэрт дандаа ясан туранхай охидыг авдаг гэж шүүмжилсэн билээ. Тухайн үед тэрбээр охидоо цоо эрүүл, ямар ч анорексигүй гэж мэдэгдэж байсан билээ.
1 comment
Та өөрөө ясан хэдрэг