Амтат чинжүүг худалдан авахдаа ёроол хэсгийг нь сайн анхаараарай. Дөрвөн хэсэгтэй байвал эм чинжүү, гурван хэсэгтэй бол эр чинжүү гэж үздэг байна.

Эм чинжүү нь илүү чихэрлэг болохоор түүхийгээр нь хэрэглэхийг зөвлөдөг. Харин гурван хэсэгтэй нь эр чинжүү тул боловсруулж хэрэглэхэд тохиромжтой.

Амтат чинжүү нь амин дэм, бичил элемент, ашигтай бодисоор баялаг. Өндөр настнууд болон оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст хамгийн тохиромжтой хүнс юм.

Амтат чинжүүнд кали, натри, йод, фосфор, төмөр, цайр, кальци, магни зэрэг бичил элементүүд агуулагддаг. Хэдийгээр амтат хэмээх нэртэй ч нийт найрлагынхаа дөнгөж 5% нь л сахар байдаг гэнэ. Тиймээс хоолны дэглэм барьж буй хүмүүст хамгийн тохиромжтой ногоо. Гэхдээ тодорхой хэмжээгээр хэрэглэхгүй, хэтрүүлбэл хоолны дуршлыг нэмэгдүүлдэг сөрөг үр дагавартай.

Чинжүү, ялангуяа улаан өнгөтэй нь С аминдэмийн агууламжаараа дээгүүрт бичигддэг. Нимбэг, хадыг ч энэ үзүүлэлтээрээ гүйцэж түрүүлнэ. Мөн бетакаротин их хэмжээгээр агуулдаг тул үс, хумсанд сайнаар нөлөөлж, харааг сайжруулж, арьсыг залуужуулж, ой санамжийг сайжруулж, тархины үйл ажиллагааг дэмждэг.

Амтат чинжүүнд В-гийн төрлийн аминдэм их. Үүнээс гадна рутин, Р аминдэмтэй. Цусны судсыг эрт хөгшрөх, хагарахаас сэргийдж, хялгасан судасны ханыг бэхжүүлж, илүү уян зөөлөн болгодог.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн