2018-01-20 11:201min00

Их Британийн парламентын гишүүн Brexit-ийн тухай мэтгэлцээний үеэр нам унтжээ

untaahai

Их Британийн Консерватив намаас парламентад суугаа гишүүн Десмонд Свейн Brexit-ийн тухай мэтгэлцээний үер нам унтчихжээ. Түүний бичлэгийг BBC Politics Twitter хуудсандаа тавьсан байна.

Уг бичлэгээс харахад парламентын гишүүн Кен Кларкийн баримт түүнийг нэлээд залхаасан тул нойроо дийлэлгүй, шууд эфирийн үеэр унтжээ.

Сүүлд нь Свейн сэрж, гишүүний үгийг анхааралтай сонсож байгаа мэт дүр эсгэсэн байна.

Сүүлд нь тэрбээр энэ явдлынхаа төлөө уучлалт хүсч, байнгын нойргүйдлээс болж ядарсан гэдгээ тайлбарлажээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй