Засгийн газрын хуралдаанаар өчигдөр ахмад настны тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрийг гаргалаа. Тэтгэврийг ирэх хоёрдугаар сарын 1-ээс эхлэн нэмэх юм.
УИХ-аас мөн Ахмад настны тухай хуулийг шинэчлэн баталснаар өнгөрсөн жилээс эхлэн 65-аас дээш насны ахмадад тэтгэврээс нь гадна “Насны тэтгэмж” олгодог болсон. Тодруулбал, 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга, 89-ээс дээш настай ахмадад 250 мянган төгрөгийг тус бүр олгож буй билээ.
Тэтгэмжийг жилдээ хоёр удаа буюу сар шинэ, үндэсний их баяр наадмын өмнө тус бүр олгодог. Өнгөрсөн жил 80 мянга гаруй ахмад “Насны хишиг” тэтгэмж хүртсэн юм.