2018-01-20 13:001min00

Ромын пап 10 мянган метрийн өндөрт онгоцны хоёр үйлчлэгчийн сүйн ёслолыг үйлдэв

pop

Ромпын пап Франциск Чилиг айлчлах үеэрээ нэгэн өвөрмөц ёслол үйлджээ. Тэнгэрт нисч буй онгоцны үйлчлэгч эрэгтэй, эмэгтэй хоёр сүйн ёслолыг нь адислахыг хүссэн байна.

Стюардесс Паула Подест, түүнтэй хамт нисч буй онгоцны үйлчлэгч Карлос Чуффаради нар нислэгийн үеэр нэгэн хүсэлт гаргажээ. Залуу хос 8 жил гаруйн хугацаанд хамт амьдарч буй бөгөөд хоёр охинтой гэнэ. Харин Паула пап ламаас сүйн адис тавьж өгөхийг хүсчээ. Тэд сүй тавихыг эртнээс хүч байсан ч сүй тавихаар төлөвлөсөн сүм нь нурсан гэнэ. Тиймээс Ромын пап шууд л тэднийг тэнгэр дээр адислаж өгчээ.

Ийнхүү зорчигчид, хөлгийн гишүүдийн алга ташилт дор залуу хос бурхны өмнө тангараг тавьсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй