Урлаг, Спорт

А.Зул тэшүүрийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ

Сурталчилгаа

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн олимпийн наадам нээлтээ хийхэд 19 хоногийн хугацаа үлдлээ. Энэ удаагийн олимпийн наадамд манай тэшүүрчид эрхийн нормативыг биелүүлж чадаагүй учраас оролцох боломжгүй болсон. Тэгвэл тэшүүрчин А.Зул оны өмнөхөн Беларусь улсад болсон олон улсын бөөн гараатай тэмцээнээс алтан медаль хүртжээ.

Олон улсын бөөн гараатай “Fun to Mass-Stage 4” уралдаанд Англи, Франц, Беларус, Эстон, Укриан, Монгол зэрэг 50 гаруй орны тамирчид өрсөлджээ. 16 тойргийн уралдаанд ОУХМ А.Зул 75 оноогоор түрүүлсэн бол Эстон, Украины тамирчид удаах байрт орсон байна. Энэхүү тэмцээнд оролцсон зарим тамирчид Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог шилдэг тамирчид аж.

А.Зулын энэхүү амжилт Монголын тэшүүрийн холбооны онцлох амжилтын нэгд яах аргагүй тооцогдож байна.

Дашрамд дуулгахад, Монголын тэшүүрийн холбооны нэрэмжит шилжин явах цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр, маргааш Хандгайтын мөсөн гулгуурын талбайд болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close