Дэлхий дээр эртний барилга байгууламжаараа олны анхаарлыг татдаг улс, хотууд дүүрэн бий. Мөн орчин цагийн өвөрмөц барилгаараа бусдын нүдийг хужирладаг газрууд ч цөөнгүй. Архитектурын эдгээр бүтээлийг хараад та хүний уран дүрслэл гэдэг хязгааргүй юм гэдгийг ойлгоно.
Хятадын керамикийн музей
Өнгө өнгийн шавар ваарны хэлбэр, дүрстэй барилга.
Севиль, Метрополь Парасоль цогцолбор
Аварга том шүхрийн хэлбэртэй, дөрвөн түвшинд хуваагдсан барилга. Севильд энэ барилгыг хэлбэрээс нь болоод “Мөөгнүүд” гэж нэрлэдэг байна.
Канадын Торонто дахь Онтариогийн хааны музей
Канадын хамгийн том музейд тооцогддог. Талст хэлбэртэй өвөрмөц барилга.
Австрали улс. Сиднейн дуурийн театр
ХХ зууны хамгийн алдартай, Австралийн хамгийн нэр хүндтэй экспрессионизм стилиэр хийгдсэн архитектурын барилга байгууламж.
Нидерланд. Үлгэрийн зочид буудал
Хурц тод өнгөтэйгөөс гадна олон барилга нийлүүлсэн мэт хачирхалтай хэлбэртэй барилга юм. 11 давхар өндөр, 40 м өндөр энэ зочид буудал 160 өрөөтэй.
Францын Парис хот. “Louis Vuitton” сангийн орчин цагийн урлагийн музей
Парисын зүрхэнд орших энэ барилга байгууламж нь фантастик роман бус, бодит зүйл юм.
Австрийн Вена хот. “DC Tower One” цамхаг
Австрийн хамгийн өндөр энэ барилгын зургийг францын Доминик Перро гаргажээ. Дунайн эрэгт орших энэ барилга чамин хэлбэрийнхээ ачаар жил бүр болдог “Emporis” наадамд хоёрдугаар байр эзэлсэн байна.
Сингапурын “The Interlace” апартмент
Уран тансаг байгаль дээр дээрээсээ давхарлан баригдсан энэхүү орон сууцны цогцолборыг ОМА архитектурын товчоо хийж гүйцэтгэжээ.
АНУ-ын Нью-Йорк хот. Есдүгээр сарын 11-ний Дурсгалын музейн павильон
Норвегийн Снёхетта архитектурын товчооны бүтээл энэ барилга ихэр хоёр цамхгийн суурин дээр баригдсан юм.
Хятад, Хонконг. Инновацийн цамхаг
Компьютержсэн, ирээдүй ийм л байдаг болов уу гэмээр харагддаг барилга.
Энэтхэгийн Дели хот. Бадамлянхуан хийд
Цасан цагаан гантигийг дэлгэрч буй бадамлянхуан хэлбэрт оруулан урласан энэ барилга нь Дели хотын жуулчдыг үзэх дуртай газрын нэг юм.
Испанийн Бильбао хот. Гуггенхаймын музей
Архитектурын дурсгал болсон энэ барилга урлагийн өвөрмөц хэлбэр дизайнтай, инновацийг хослуулсан бүтээл юм.
Беларусийн Минск хот. Үндэсний номын сан
“Беларусийн бриллиант” гэгддэг энэхүү барилгын нээлт 2006 оны 06 дугаар сарын 16-нд болсон. Шинжлэх ухаан, техникийн шинэлэг бүхэнд нийцүүлэн барьсан архитектур барилга, программ техникийн цогцолбор юм.
Хятадын Цзянсу хот. Данхан барилга
Энэ барилга дэлхийн хамгийн том данх гэдгээрээ Гиннесийн амжилтын номонд оржээ. Хятадууд XV зуунаас шавар данхыг бэлгэдэж ирсэн юм.
Тайванийн Санжи хот. Харь гарагийн байшин
Нисдэг тавгийг санагдуулам хэлбэртэй болохоор харь гарагийн байшин гэж нэрлэжээ. Америкийн цэргийнхний амралтын газар болон баригдсан ч удалгүй хаягдаж, “Сүнстэй хот” хэмээгдэх болсон.