2019-01-05 12:261min00

Их хэмжээний самар хилээр нэвтрүүлэх гэж байжээ

samar

Гарал үүслийн бичиггүй их хэмжээний самар хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод зорчигчдын ачаа тээшид хяналт, шалгалт хийжээ. Энэ үеэр нэгэн иргэний тээшинд Казахстан улсаас импортоор оруулж ирсэн гарал үүсэл нь тодорхойгүй, баримт бичиггүй 20кг орчим ойн самар байсныг илрүүлсэн байна.

Cамрыг одоогоор холбогдох байгууллага хураан авч, шалгаж байгаа юм байна.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй